Burkert Шингэний Удирдлагын Систем

“Bьrkert Fluid Control Systems” (Bьrkert) компани нь шингэн удирдлагын технологи дээр суурилан ажилладаг. Тухайлбал, бид хэмжих хэрэгсэл, удирдлагын хяналт, хий болон шингэний зохицуулалтанд гол анхаарлаа төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанийн бүтээгдэхүүний хүрээнд мэдрэгч, актуатор, мөн цахилгаан удирдлагын хэсгүүд багтана. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь автомашин, хими, эм зүй, ус цэвэршүүлэх, хүнс, хөнгөн үйлдвэрлэлүүд гэх мэт 300 гаруй салбарт нийлүүлэгддэг. “Bьrkert” компани нь дараах компаниудыг өөртөө нэгтгэдэг ба тэдгээрийг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаатай. Үүнд; • Герман улсын Ингелфинген хот дахь “Christian Bьrkert GmbH & Co. KG”
• Герман улсын Ингелфинген хот дахь “Bьrkert GmbH & Co. KG”
• Герман улсын Ингелфинген хот дахь “Bьrkert Werke GmbH”
• Герман улсын Ингелфинген хот дахь “Bьrkert International GmbH”
• Герман улсын Ингелфинген хот дахь “CUT Membrane Technology GmbH”
• Герман улсын Эссэн хот дахь “Schwarzer Precision GmbH & Co. KG”
Ингелфингенд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд нь Герман, Франц, Хятад улсууд дахь 6 үйлдвэрлэлийн хэсгийг хариуцан ажилладаг. Мөн манай худалдааны оффисууд 30 улсад тархан байршдаг ба харилцагчдыг холбох, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх ажлыг гүйцэтгэдэг.