Endress+Hauser Үйлдвэрийн Автоматжуулалт

Endress+Hauser (E+H) нь Швейцарьт байрлалтай тоног төхөөрөмж, процесс автоматжуулалтын багаж хэрэгсэл үйлдвэрлэгч компани юм. E+H нь түвшин, шингэний урсгал, нягт, даралт болон темпратур хэмжигч төхөөрөмжүүдийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн түүнчлэн өргөн хүрээний шинжилгээний төхөөрөмжүүдийг усны хувьсах хэмжигдэхүүн (тухайлбал: pH/ORP, нэвтрүүлэх чанар, ууссан хүчилтөрөгч, булингар г.м.)-ийг тодорхойлоход зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Эдгээр төхөөрөмжүүд нь аюултай орчин, онцгой нөхцөлд хэрэглэхэд зориулагдан үйлдвэрлэгдсэн байдаг. E+H нь 44 оронд 100 гаруй салбар сүлжээтэй. 2012 онд групп компанийн хэмжээнд нийт 1.7 тэрбум еврогийн цэвэр борлуулалт хийсэн ба Швейцарь, Франц, Их Британи, Итали, Чех, Орос, Өмнөд Африк, АНУ, Хятад, Энэтхэг, Япон, Бразил улсуудад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулдаг.