ifm Автоматжуулалтын багаж

“ifm” компани нь дэлхийн аж үйлдвэржилтийн салбаруудад мэдрэгч, удирдлагын систем үйлдвэрлэн нийлүүлдэг хувийн эзэмшилтэй аж ахуйн нэгж юм. Жилдээ 9 сая гаруй ширхэг мэдрэгчийг үйлдвэрлэдэг. Манай компанийн бүтээгдэхүүний төрөлд суурин мэдрэгч, хөдөлгөөнийг хянах мэдрэгч, дүрслэл мэдрэгч, аюулгүй ажиллагааны бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэрлэлийн мэдрэгч, аж үйлдвэрлэлийн сүлжээ, машины эрүүл мэндийг тодорхойлох мэдрэгч, мөн утсан холболтын технологиудыг багтаан ажилладаг.