sera Дозын насос

"сера" Групп нь Герман улсын төв хэсэгт оршдог Имменхаусэн хотод төвтэй бие даасан гэр бүлийн бизнес юм. 1945 онд байгуулагдсанаасаа хойш чанар,мэргэжлийн ур чадвар, инноваци, найдвартай ажиллагаа, олон талт үйлчилгээний төлөөлөл болж иржээ. Сера Групп нь даралтат шингэн болон хийн бүтээгдэхүүнийг нарийн хяналтын дор дозлох, хэрэглэгч хэсэгт шахаж хүргэхтэй холбогдолтой бүхий л үйл ажиллагааг хэмнэлттэй, захиалагч бүрт нийцүүлэн шийдэж өгдөг салбартаа дэлхийд тэргүүлэгч Герман компаниудын нэг юм. Sera ProDos нь химийн болон бусад шингэн бүтээгдэхүүн дозлогч шахуургууд түүнтэй дагалдах зохих технологийн шийдлийг дараах аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад нийлүүлдэг. Үүнд: хаягдал ус, ус цэвэршүүлэх байгууламж, шингэн хүнсний үйлдвэрүүд, цаасны үйлдвэрлэл, хими, газрын тосны үйлдвэрлэл, үйлдвэрийн инженерчлэл, эрчим хүч, сүлжмэл эдлэл, хэвлэл, байгаль орчны салбар зэрэг багтана.