Voith Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж

“Voith” нь дэлхийн хэмжээний технологийн групп юм. Манай компани нь эрчим хүч, газрын тос, түүхий эд материал, тээвэр болон автомашины үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч стандартыг тогтоогч хэлбэрээр оролцдог бөгөөд нилээд өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээ, дижитал хэрэглээний салбар, системийн түвшний шийдлүүдийг санал болгодог. “Voith” нь 1867 онд анх байгуулагдсан цагаасааа өнөөдрийг хүртэл 19,000 ажилтан албан хаагчдыг эгнээндээ нэгтгэсэн Европ тивийн хамгийн том гэр бүлийн эзэмшилтэй компаниудын нэг юм. Түүнчлэн бид дэлхийн 60 гаруй улсад байрлан жилдээ €4.2 тэрбум борлуулалт хийдэг. Манай компани нь зах зээлийн олон салбарыг хамруулан идэвхитэй үйл ажиллагаа явуулдагаас үүдэн бизнесээ 4 бүлэгт хуваасан. Үүнд: Дижитал шийдлийн хэлтэс, Гидро хэлтэс, Цаасны хэлтэс болон Турбо хэлтэс гэж ангилсан. Эдгээр хэлтсүүд нь тус бүртээ өндөр чанартай бие даасан бүээгдэхүүн, шийдлүүдийг санал болгодог.