WIKA Хэмжилтийн багаж хэрэгсэл

ВИКА групп нь даралт, температур хэмжих хэрэгслүүд үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд нийт 9000 гаруй өндөр мэргэшсэн ажилтан, албан хаагчийг ажиллуулдаг гэр бүлийн эзэмшилтэй компани юм. Мөн манай компани түвшин мэдрэгч, даралт, урсгал хэмжих болон тэдгээр төхөөрөмжүүдийг тохируулах технологи, SF6 (Sulfur hexafluoride = Хүхрийн хексафторид) хийн шийдлийн төхөөрөмж системүүдэд стандарт тогтоон, тэргүүлэн ажилладаг. 1946 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл ВИКА нь аж үйлдвэрлэлийн хэмжих хэрэгслийн технологийн бүх шаардлага хэрэгцээнд хүчирхэг, найдвартай хамтрагч байдлаар оролцож ирсэн. Өндөр технологи, үйлчилгээ завсарын гүйцэтгэл Дэлхий даяар тархан байршсан үйлдвэрүүд нь ВИКА компанийг уян хатан нөхцлөөр бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд шуурхай хүргэх бололцоог олгодог. Жил бүр сайн чанар, стандартын шаардлага хангасан 50 сая бүтээгдэхүүн харилцагчдын тодорхой хэрэгцээнд 1-10,000 ширхэгийг багтаасан багцууд нийлүүлэгддэг. ВИКА нь өөрийн эзэмшлийн болон дистрибъютор компаниудаараа дамжуулан харилцагчиддаа чадварлаг, найдвартай борлуулалт болон засварын үйлчилгээ үзүүлдэг. Манай туршлагатай инженерүүд, мөн борлуулалтын мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тухайн орон нутагт нь үйлчилэх болно.