Zeiss Нарийн шинжилгээний хэрэгсэл

“ZEISS” оптик болон оптоэлектроникийн үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа явуулдаг, тус салбартаа тэргүүлэх технологийг нийлүүлэгч олон улсын компани юм. “ZEISS” -ийн шийдлүүд өнгөрсөн 170 жилийн хугацаанд хагас дамжуулагч, автомашин, механик инженерийн үйлдвэрлэл, био анагаах судлал, эмнэлэгийн технологи болон нүдний шилний линз, мөн олон төрлийн камер болон одон орон шинжлэхүй судлалын дуран зэргүүдийн технологид өөрийн хувь нэмэрээ тогтмол оруулж ирсэн.Манай компани нь оптикийн салбар ертөнцийг үргэлж нарийвчилсан технологи, шийдлүүдээрээ сайжруулан хөгжүүлж, шинэчлэн хувьсагдах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Бид компанийхаа бүтцийг 4 үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд: Судалгаа шинжилгээ & Чанарын технологи, Эрүүл мэндийн технологи, Хараа зүй/өргөн хэрэглээний бараа болон Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн технологи гэж ангилсан. “ZEISS” групп нь дэлхий даяар 30 үйлдвэртэй ба ойролцоогоор 25 судалгаа хөгжүүлэлтийн байгууламжуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн дэлхийн 40 улсад 50 гаруй борлуулалт, техникийн үйлчилгээ үзүүлэх нэгжүүдтэй. 2016-2017 оны санхүүгийн жилийн тайланд манай компани ойролцоогоор 5,3 тэрбум еврогийн борлуулаттай, нийт 27,000 ажилтан албан хаагчтайгаар ажилсан. Манай компани 1846 онд Жена хотод анх байгуулагдсан ба одоогоор Герман улсын Оберкохен хотод төвтэй. "Carl Zeiss AG” компани нь “ZEISS” групп компанийхаа стратеги, удирдлагын менежментийг хийн ажилладаг. Одоогоор тус компани нь “Carl Zeiss Stiftung” (Carl Zeiss Foundation) -ийн эзэмшилд бүхэлдээ харъяалагддаг.